Ачаалж байна

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургууль Японы Токио Ариаке Их Сургуультай , хамтран ажиллахаар хэлэлцэв.

Админ 2024 оны 9-р сарын 2 өдөр

    АШУҮИС-ийн хамтын ажиллагаа бүхий Японы Токио Ариаке Их Сургуулийн 2 багш, 2 магистрант, 8 оюутан болон АШУҮИС-ийн МАУОУС-ийн багш нар Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургуульд 9 сарын 01-ний өдөр айлчилж тус сургууль болон сургуулийн эмнэлэгтэй танилцлаа.
Айлчлалын хүрээнд сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хөдөлгөөн заслын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын хамтарсан дадлагыг хийлгэж, хамтран ажиллахаар хэлэлцэв.
Мөн Японы Токио Ариаке Их Сургуулийн багш, АУ-ны доктор, профессор Нобуёши Күме “Өвөрмөц бус бүсэлхий нурууны онцлог, эмчилгээ” сэдэвт лекцийг эмч, багш, эмнэлгийн мэргэжилтнүүд, оюутнуудад зориулан уншлаа .

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 3
  • Энэ сард: 17,980
  • Нийт: 460,425