Ачаалж байна

“ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭ - 55” ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

Админ 2024 оны 10-р сарын 1 өдөр

   Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуулийн 55 жилийн ойн хүрээнд Дэлхийн багш нарын 30 дахь өдөр, Монголын багш нарын 58 дахь өдөр, Ахмадын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагаар өртөөлөх “Он цагийн хэлхээ” эрдмийн чуулганыг 2024.10.01-ний өдөр зохион байгууллаа. Чуулганд “Дарханы Анагаах – Түүхэнд мөнхрөх алдар” сэдвээр ахмад багш, клиникийн профессор Ч.Минжмаа, ахмад багш, клиникийн профессор Д.Оюун; “Дарханы Анагаах – Орчин цагийн хөгжил” сэдвээр ахлах багш Х.Оюунгэрэл, доктор, дэд профессор Б.Мэндхүү; Дарханы Анагаах – Дэлхийн жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтэн” сэдвээр залуу багш Ц.Адъяахатан, О.Хажидмаа нар илтгэл танилцууллаа.
   Мөн сургуулийн захиргаанаас ахмад багш Т.Анигар, Ч.Минжмаа, Д.Цэцгээ, ахмад ажилтан Д.Оюунцэцэг, Ч.Мягмар нарын 5 хүний тус сургуулийн хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг алдаршуулан, “Хүндэт дэвтэр”-т бичиж үлдээв.
   Энэхүү өдрийн үйл ажиллагаанд 3 цагийн төлөөлөл ахмад ажилтан Д.Оюунцэцэг, эмнэл зүйн тэнхимийн багш Х.Мөнхчулуун, сувилахуйн 3-р дамжааны оюутан И.Хишигбаяр нар болон бусад багш, оюутнуудын төлөөлөл ая дуу, хөгжим, бүжгийн мэндчилгээ өргөн дэвшүүллээ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 45
  • Энэ сард: 18,193
  • Нийт: 460,638