Ачаалж байна

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Админ 2024 оны 11-р сарын 4 өдөр

   “Оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж сургуулийн захиргаа, сургалтын алба хамтран оюутны зөвлөлийг бүрэлдэхүүнтэй нээлттэй уулзалт хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт оюутны зөвлөлийн тэргүүн Б.Отгон-Өлзий, дэд тэргүүн Э.Энххүслэн, нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ, санхүүч Б.Мөнхжаргал, клуб хариуцсан дарга У.Тэлмүүн, дотуур байрны оюутны зөвлөлийн дарга Н.Алимаа болон урлаг, спорт хариуцсан, эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан, олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан, сошиал хариуцсан 4 хэсгийн 24 оюутан оролцож санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлуудаа илэрхийллээ. Үйл ажиллагаанд  сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх, сургалтын албаны дарга Б.Хандаа, арга зүйч Ц.Батцэцэг нар оролцож 2024-2025 оны сургалт, хүмүүжлийн ажлын нэгдсэн төлөвлөгөө, Оюутны хөгжил хөтөлбөр, оюутанд чиглэсэн үйл ажиллагаа, буцалтгүй тусламж, дэмжлэг, оюутны баримтлах ёс зүйн дүрэм, соёлын стандарт, хувцаслах соёлын хэм хэмжээг танилцуулж, оюутнуудын асуултад хариулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл болон авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.  Мөн Боловсролын сайдын 2024 оны А/140 дугаар тушаалаар батлагдсан “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаалыг танилцуулж Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн дэмжих сангийн санхүүжилтээр тус сургуулийн багш нарын туурвисан “Тамхидалт-Эрүүл мэнд” гарын авлагыг оюутнуудад танилцуулж хүргэлээ. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 45
  • Энэ сард: 18,193
  • Нийт: 460,638