Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Админ 2024 оны 11-р сарын 11 өдөр

   АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, ЭЗУ-ны доктор, дэд профессор О.Отгонтогоо, Анагаахын суурь боловсролын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Мэндхүү, Эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч П.Дуламжав, Нийгмийн эрүүл мэнд-уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Г.Ууганцэцэг, ахлах багш Ц.Эрдмаа, дадлагажигч багш Л.Ганчимэг, О.Оюунсүрэн, арга зүйч Ү.Галбат нар АШУҮИС-ийн Төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. АШУҮИС-ийн Төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Нармандах багш нарыг хүлээн авч сургуулийн “Сайхан-Сэтгэл” эмнэлэгтэй хамтран ажиллах боломж, эмч мэргэжилтнүүдийг солилцох, чадваржуулах талаар харилцан санал солилцож, эмнэлгийн үйл ажиллагаагаа танилцууллаа.  

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 12
  • Энэ сард: 18,160
  • Нийт: 460,605