Ачаалж байна

БМИҮЗ-ИЙН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ТУС СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАА.

Админ 2025 оны 12-р сарын 5 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль дээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс томилогдсон хөндлөнгийн шинжээчдийн баг Эрүүл Мэндийн Чиглэлийн Сургалтын Хөтөлбөрийг Магадлан Итгэмжлэх Комиссын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №2024/091-26 тогтоолоор батлагдсан нэгдсэн зөвлөмж, шаардлагын дагуу хөдөлгөөн засал хөтөлбөрийн ахиц дэвшил, нотлох баримт, сургалтын үйл ажиллагаа болон  орчинтой 2025 оны 12-р сарын 01-ний өдөр танилцаа.    
Хөндлөнгийн шинжээчдийн багийн ахлагчаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор Н.Баярцэцэг, гишүүнээр Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, доктор С.Нансалмаа, зохицуулагчаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжилтэн Ц.Цэндмаа нар ажиллаа. 
   Монгол Улсын Засгийн газрын 215 дугаар тогтоолоор Боловсролын зээлийн сангаас 2025 онд хөдөлгөөн засал хөтөлбөрөөр суралцагчид 38 оюутан (давхцсан тоогоор) 59.0 сая төгрөгийн тэтгэлэг хүртэхээр материал бүрдүүлээд байна.   

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 0
  • Энэ сард: 106,515
  • Нийт: 548,960