Ачаалж байна

“Монгол хэл, уран зохиол”-ын өргөөний нээлт

Админ 2020 оны 5-р сарын 31 өдөр

           АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС дээр “Монгол хэл, уран зохиол”-ын өргөөний нээлт, Сувилахуйн тэнхимийн “Сувилахуй-Энэрэхүй”, “ABCD”, “Залуу манлайлагч”, “Оюуны-Эрэлд”,  “Амьдралын гараа” клубуудын нээлттэй хаалганы өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрт Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын уран бүтээлчид, Дархан-Уул аймгийн Төв номын сангийн захирал эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо.
Уг үйл ажиллагааг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн захирал Анагаах Ухааны  Доктор Д. Зоригтбаатар нээж үг хэлэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу “Монголын нууц товчоо” “Гэсэр” Жангар” зэрэг номыг  заллаа.
 Тус өдөрлөгөөр “Эх хэлний-эзэд” клуб шинээр байгуулагдаж Монгол хэл, уран зохиолын өргөөнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.
•    Улс орны тусгаар тогтнолын хэмжүүр болох эх хэлээ сурталчлах, уран зохиол, шүлэг,  яруу найраг сонирхдог оюутнуудыг нэгтгэж ажиллах
•    урлагийн тэмцээн, уралдаанд уран уншлагын  төрөлд оюутан залуусыг бэлтгэх
•    энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтран нийгэмд чиглэсэн сайн үйлсийг өрнүүлэх зэрэг ажиллуудыг зохион зорилготой.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 40
  • Энэ сард: 18,188
  • Нийт: 460,633