Ачаалж байна

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Админ 2020 оны 10-р сарын 7 өдөр

“АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль” түрээслүүлэх объектуудын танилцуулга
Цайны газар, кофе шоп буфет, канон бичиг хэрэг, эмнэлэгийн хувцас хэрэглэл сургуулийн нэрийн барааны дэлгүүрийн зориулалтаар: ДУАймгийн Дархан сум 13-р баг, 30-р хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж 130 нийт 158.3 м.кв обьект.

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль үл хөдлөх хөрөнгийг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна. Үүнд:
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, түрээслэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу эрх бүхий бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих 2019 он/
– Санхүүгийн чадварыг нотлох баримт /иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, хуулийн этгээд бол 2019 оны баталгаажсан санхүүгийн тайлан, талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг/
– Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал
– Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг
Түрээслүүлэх объектын 1 сарын 1м.кв үнийн доод хэмжээ:
– Цайны газрын зориулалтаар – 6000₮ /зургаан мянган төгрөг/
-    Худалдаа, үйлчилгээний зориулалтаар – 7000₮ /долоон мянган төгрөг/

Материал бүрдүүлж ирүүлэх хаяг: , Дархан-Уул Аймгийн Дархан сум 13-р баг, 30-р хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж Анагаах Ухааны Сургууль хичээлийн А байр А-204 тоот өрөө. Утас: 99046754ь 99529093
Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 10
  • Энэ сард: 17,987
  • Нийт: 460,432