2020-2021 оны хичээлийн жилд тус сургуульд Анагаах ухааны суурь боловсрол, Сувилахуй, Эх барихуй, Сувилагч, Эм найруулагч, Лабораторийн техникч, Уламжлалт анагаахын сувилагч хөтөлбөрөөр 340 гаруй оюутан элсэн суралцаж байна. Шинэ элсэгчдэд зориулсан “УДИРТГАЛ 07” хоногийн хичээл 2020 оны 09-р сарын 21-ны өдрөөс албан ёсоор эхлэж “Оюутны сэтгэл зүйн төв”, “Оюутны зөвлөл”, мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран зохион байгуулж байна. Хичээлийн агуулгад “Би оюутан боллоо”, “Өнөөдрийн оюутан”, “Миний мэргэжил-Миний бахархал”, “Мэргэжлийн үнэ цэнэ” лекц болон сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, оюутны систем, оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжид хамрагдах боломж зэрэг шинэ оюутанд зориулсан бүхий л мэдээ, мэдээлэл багтсан байна.