Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ “СТАНДАРТТАЙ ХАМТ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХ НЬ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Админ 2020 оны 10-р сарын 6 өдөр

Байгууллагын байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын ISO14001:2015 стандартыг хэрэгжүүлэгч тус сургууль нь “Дэлхийн стандартын өдөр”-ийн угтан Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжил Зүйн Хэлтэстэй хамтран “Стандарттай хамт эх дэлхийгээ хамгаалах нь” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт чанарын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн болон нэвтрүүлэхээр зорин ажиллаж буй Дархан төмөрлөг ХХК, Дархан Уул аймгийн Дулааны цахилгаан станц, Дархан-Уул аймгийн Эрүүл  мэндийн газар, Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг их дээд сургуулиуд зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон байна. Өдөрлөгийн үеэр “Байгаль орчны менежментийн тогтолцоо MNS ISO 14001:2016”,  “Чанарын менежментийн тогтолцооны стандартын ач холбогдол” сэдвээр Стандарт хэмжил зүйн хэлтэсээс, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн захирал, анагаах ухааны доктор Б.Баясгаланмөнх “ISO14001:2015 стандартыг нэвтрүүлсэн туршлага, үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Үйл ажиллагааны үеэр тасалгааны нөхцөлд ногоон орчныг бүрдүүлэх, ажлын байрны хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Террарум” буюу шилэн доторх бичил байгалийг үүсгэх арга аргачлалыг танилцуулан, оролцогчид өөрсдөө бүтээсэн нь өдөрлөгийн онцлох үйл явдал байлаа.

 

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 4
  • Энэ сард: 16,832
  • Нийт: 459,277