АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн “2020 оны тэргүүний тэнхим, багш, ажилтан, ажилчин” шалгаруулах үйл ажиллагаа 2020 оны 12-р сарын 24-ны өдөр цахимаар явагдлаа. Шилдэг тэнхимээр Л.Нарантуяа /Ph.D/ эрхлэгчтэй Суурь Шинжлэх Ухааны Тэнхим, Шилдэг багшаар Эм зүй, Био-Анагаахын тэнхимийн багш Л.Алгирмаа, Шилдэг ажилтнаар СБЗА-ны арга зүйч У.Баттамир, Шилдэг ажилчнаар ЗХНА-ны үйлчлэгч Ц.Мөнхцэцэг нар шалгарлаа. 2020 оны ажлын үр дүн, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлж шилдгээр шалгарсан болон шилдэгт өрсөлдсөн тэнхим, багш, ажилтан, ажилчид, сургуулийн нийт хамт олондоо улам их амжилтыг хүсээд шинэ жилийн баярын мэндийг хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.