Ачаалж байна

"СУДЛААЧ 2021" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ ПРАКТИКИЙН XXII БАГА ХУРАЛ БОЛЛОО

Админ 2021 оны 5-р сарын 12 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Их дээд, мэргэжлийн сургуулиудын консорциум (ИДМСК) хамтран Засаг даргын нэрэмжит "СУДЛААЧ 2021" эрдэм шинжилгээний онол практикийн XXII бага хурлыг уламжлалын дагуу 2021 оны 04 сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. 
Цахим хурлыг Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ИДМСК-ын гүйцэтгэх захирал, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирал, доктор Б.Баясгаланмөнх нар нээж үг хэлсэн юм. 
Энэхүү хуралд Дархан-Уул аймгийн 9 их дээд сургууль, коллежиудын нийт 370 эрдэмтэн багш, 6000 орчим оюутан залуучуудын төлөөлөл оролцсон 35 илтгэлийг 5 салбарын чиглэлээр хэлэлцүүлж, дараах илтгэлүүд тэргүүн байранд шалгарсан. 


 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 14
  • Энэ сард: 16,055
  • Нийт: 458,500