Орчин цагийн боловсрол үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрөөр Нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч М.Нарантуяа “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, багш Я.Баасансүрэн Эрүүл мэндийн яамны “ЖУУХ БИЧИГ”, Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны арга зүйч Ц.Давхай “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан байна.
Дархан-Уул аймгийн 60 жилийн ойн баяраар Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Ц.Нандинсүрэн “НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдэгээр, Нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Я.Баасансүрэн, сургуулийн Сайхан сэтгэл эмнэлгийн сувилагч Ц.Номин-Эрдэнэ, лаборант З.Оюунтогтох нар Дархан-Уул аймгийн “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр, Эмзүй биоанагаахын тэнхимийн багш Ц.Адъяахатан, Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны ажилтан М.Бат-Амгалан, Захиргаа, хүний нөөцийн албаны мужаан С.Уртнасан, үйлчлэгч Ц.Цэрэнпагма, Ц.Мөнхцэцэг нарыг Дархан-Уул аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнагдсан байна.
ШАГНАЛ ХҮРТСЭН НИЙТ БАГШ, АЖИЛТАН, АЖИЛЧИДДАА ЦААШДЫН АЖИЛ ҮЙЛСЭД НЬ ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.