Ачаалж байна

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль “Дусал цус – Дүүрэн амьдрал” аянд нэгдлээ

Админ 2021 оны 11-р сарын 10 өдөр

"ДУСАЛ ЦУС – ДҮҮРЭН АМЬДРАЛ" ? АЯНД НЭГДЭЦГЭЭЕ


Монголын их, дээд сургуулийн нийт оюутан залуучууд та бүхэндээ дараах уриалгыг сонордуулж байна.Цус бол юугаар ч орлуулашгүй, мөнгөөр үнэлэх боломжгүй зүйл билээ. Энэхүү үнэлэгдэшгүй зүйл яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэж цусаа өгч чадах хүн бол “Та цусны донор” юм. 18-50 насны 45 кг-аас дээш жинтэйАрхаг өвчингvй Аль ч бүлгийн цустай, эрүүл хүн “ТА ЦУСНЫ ДОНОР” болж болно.Насанд хүрсэн хүнДунджаар 4-5 л цустайЭрүүл хүн нэг удаа 350-400 мл цус өгөхөд 24 цагийн доторнөхөгдөж,21 хоногт эсийн төвшинд бүрэн төлждөгЖилд 4-6 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй.
Хvний цус амархан төлждөг учраас таны цус 24 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд бүрэн нөхөгдсөн байдаг.Цус авахад хэрэглэгдэж байгаа бүх багаж тоног төхөөрөмж ариутгагдаж, халдваргүйжүүлэгдсэн зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдвар авах эрсдэлгүй.Цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хугацаа зарцуулагддаг боловч бүртгүүлэхээс эхлэн цусаа өгсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөч байдаг.


Та нэг удаа цусаа өгөхөд 3 хүнд амьдрал бэлэглэдэг.
Эрүүл мэндийн салбарт цусны нөөц бүрдүүлэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй иргэн таны хүний амь нас аврахад оруулж буй чухал хувь нэмэр билээ.
Аянд нэгдсэн анги хамт олондоо баярлалаа

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 21
  • Энэ сард: 15,905
  • Нийт: 458,350