Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН АНАГААХЫН СУРГУУЛЬ “ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН” АЯНЫ ШИЛДЭГ ШАГНАЛЫГ ГАРДАН АВЛАА.

Админ 2021 оны 12-р сарын 3 өдөр

Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажлын алба, Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого, хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлогын хороотой хамтран өнгөрсөн 6 дугаар сард “Эрсдэлгүй Дархан” аяныг эхлүүлсэн.
Аяны хүрээнд 687 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдон мэдээлэл хүргэсэн бөгөөд 162 байгууллага тайлангаа ирүүлжээ.
Тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага дотроос 28 байгууллагыг сонгон аяны хүрээнд хийсэн ажилтай зохион байгуулагчид танилцаж шилдэг 12 байгууллагыг шалгаруулсан.
Үүнд: “ДСЦТС” ХК, Орхон сумын 9 дүгээр цэцэрлэг, “Дархан Ус суваг” ХК, Орхон сумын ИТХ, “Магнай трэйд”, АШУҮИС-ийн Дархан дахь салбар сургууль, 30 дугаар цэцэрлэг, Цэлмэг шүдний эмнэлэг, 12 дугаар цэцэрлэг, Аптекуудын холбоо, 5 дугаар цэцэрлэг, ШШГ 445 дугаар анги багтаж байна.
Өнөөдөр /2021.12.02/ дээрх шилдэг байгууллагуудын шагналыг зохион байгуулагчид гардуулан өглөө.
Энэхүү аяныг зохион явуулснаар хөдөлмөр эрхлэлт, байгууллага ажиллагсдын харилцаанд эерэг өөрчлөлт гарч, ажлын байран дахь ХАБЭА-н нөхцөл сайжирч, хоёр ба гурван талт нийгмийн түншлэлийн харилцаа шинэ түвшинд гарч, бүх хүрээнд тодорхойгүй байдлыг бууруулснаар ковидын үеийн болон дараах хугацаанд дасан зохицох чадвар нэмэгдсэнээрээ давуу талтай.
Дархан-Уул Аймаг

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 9
  • Энэ сард: 16,837
  • Нийт: 459,282