АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн "Судлаач оюутан-2022" эрдэм шинжилгээний хурал 2022 оны 4-р сарын 4-ний өдөр амжилттай болж, шилдэгүүдээ шалгарууллаа.
Үүнд:
I БАЙР – Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн оюутнуудын давсны хэрэглээний судалгаа. Н.Отгончимэг, Э.Намуунбайгаль, удирдсан багш Б.Оюунчимэг
II БАЙР – Оюутнуудын халдварт бус өвчний зарим эрсдэлийг илрүүлэх судалгаа. Оюутан Ц.Бямбадорж, Ч.Хашхүү, удирдсан багш П.Нямсүрэн
III БАЙР – Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэглэсэн нянгийн эсрэг эмийн судалгаа. Эм найруулагчийн ангийн оюутан Б.Болортуяа, Э.Сарангоо, удирдсан багш Х.Оюунбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Нэгдсэн эмнэлгийн Эм зүйн тасгийн эрхлэгч А.Дэлгэрмаа, Ц.Оюунчимэг
ТУСГАЙ БАЙР – Хөглүүрийн тусламжтайгаар оюутнуудын сонсголын өөрчлөлтийг судалсан нь. Оюутан Г.Чинзориг, Г.Болорчимэг, Г.Энхжаргал, Г.Хулан, Б.Дашмаа, удирдсан багш Б.Лхавгабаяр, Б.Мэндхүү
ТУСГАЙ БАЙР – Амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэрт чихэрлэг ундааны нөлөө.Анагаахын суурь боловсролын II дамжааны оюутан Х.Анужин, Б.Ариунхун, удирдсан багш Б.Хонгорзул, Б.Болортуяа, Ц.Болормаа
Шилдэгээр шалгарсан оюутнууддаа болон хуралд оролцсон нийт судлаач оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн ажилд нь улам их амжилтыг хүсье.