2022. 05.05-нд ОУ-ын Эх баригчдын өдөр, АШУҮИС-ийн 80 жилийн ойн хүрээнд АШУҮИС-ийн Дархан АУС, Бүгд Найрамдах Турк Улсын ЭГЭ Их сургуультай 2 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй " 100 YEARS OF PROGRESS" сэдэвт ОУ-ын ЭШОП-хуралд Турк, Япон, Хятад, Мексик, Палестин, Индонези, Молдави, Филипинн, ОХУ, Монгол зэрэг 10 гаруй орны 120 гаруй эрдэмтэн судлаачид, эх баригчид оролцож, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, практикийн туршлагаасаа солилцсон үр өгөөжтэй, сайхан хурал болж өндөрлөлөө.