Ачаалж байна

“ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Админ 2022 оны 6-р сарын 10 өдөр

        АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах “ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” 2022 оны 5-р сарын 26 –ны өдөр болж өндөрлөлөө. 2021-2022 оны хичээлийн жилд нийт 173 оюутан 10 хөтөлбөрөөр суралцаж төгслөө. Энэ жил манай сургууль Уламжлалт засалчийн анхны төгсөлтөө хийж нийт 6 оюутан тус ангид амжилттай сурч төгссөн байна. Жил бүр нийт төгсөгчдийн дундаас сурлагын үзүүлэлтээр манлайлагчдыг шалгаруулан  онцгойлох дипломыг гардуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа 4 оюутан тус гардан авах болзол хангасан байна. Үүнд: Д.Бадармаа – Эм зүйч-3, М.Номин-эрдэнэ – Уламжлалт анагаахын сувилагч-3, Д.Дэмчиг - Эм найруулагч-3, О.Мөнхзул-Эм найруулагч-3 нар шалгарлаа.
Мөн жил бүр нийт төгсөгчдийн дундаас сурлага, урлаг, спортын авьяас, хамт олноо зохион байгуулах ур чадвараараа манлайлагчдыг шалгаруулан урамшуулж, сурталчилан таниулж, бусдад үлгэрлэн, идэвхжүүлдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн шилдгийн шилдгүүдээр дараах оюутнууд шалгарлаа.
 Шилдгийн шилдэг – Ганболорын Баасандулам Сувилагч-3 
 Шилдэг сурлагатан - Дамбадаржаагийн Дэмчиг Эм найруулагч-3 
 Шилдэг зохион байгуулагч – Лхамсүрэнгийн Наранчимэг Сувилахуй-
 Шилдэг авъяастан – Гансүхийн Алтантуяа Эх барихуй-4  
 Шилдэг тамирчин – Бат-Очирын Анужин Сувилагч-3 
Манай сургууль анагаахын суурь боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэдгээрийг төгссөн төгсөгчид нь АШУҮИС-д үргэлжлүүлэн суралцаж дүүргэж, улмаар эх орныхоо өнцөг булан бүрт ажлын гараагаа эхэлсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү хичээлийн жилийн суурь боловсролын хөтөлбөрийг амжилттай дүүргэж сурлага, спортоороо тэргүүлсэн оюутнуудад батламж гардууллаа. Сурлагын амжилтаараа АСБ-ын 2-р дамжааны оюутан Д.Сувд-эрдэнэ, Б.Саруул Б.Энхриймаа, Т.Даваадорж, Б.Отгонжаргал, Т.Урангоо, Т.Энхтогос нар шалгарсан бол спортын амжилтаараа АСБ-ын 2-р дамжааны оюутан Ч.Золбоот,  А.Номин  нар шалгарч, батламж гардан авлаа.
Чадварлаг, сайн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж ирсэн багш нар маань өөрийн төлөөллөөрөө дамжуулан нийт төгсөгчиддөө хандаж, мэндчилгээ дэвшүүж, сургаалиа хайрласаар ирсэн билээ. Энэ удаагийн баярын өдөр СШУТ-ын ахлах багш, БТА Ц.Болормаа нийт төгсөгчиддөө хандаж сургаалын үгээ хэллээ. Ийнхүү төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 16
  • Энэ сард: 16,844
  • Нийт: 459,289