АШУҮИС нь Япон улсын Токио Араике Их Сургуультай 2015 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд “Уламжлалт анагаахын засалч” хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 төгсөлтийг амжилттай төгсгөөд байна. Мөн тус их сургуулийн 1 үндсэн багш, 8 гэрээт багш АШУҮИС-ийн МАУОУС-д ажиллаж, МАУОУС-ийн 3 төгсөгч Токио Араике Их Сургуулийн төгсөлтийн сургалтанд амжилттай суралцаж байна.
АШУҮИС-ийн 80 жилийн ойг угтан тус их сургуультай “ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖИЛ” сэдэвт хамтарсан симпозиумд эхэллээ.