АШУҮИС-ийн Багшийн хөгжил цахим сургалтын газар, Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг дараах бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 12-р сарын 21-ны өдөр тус сургууль дээр ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
• Багшийн хөгжил, цахим сургалтын газрыг дарга, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар
• Эм зүйн сургуулийн эмнэлзүйн эм зүй, зохион байгуулалтын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат
• Эм зүйн сургуулийн эмийн хими, ургамал судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Х.Даариймаа
• Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын ахлах арга зүйч Б.Чойням нар ажиллаа.
Хамтарсан ажлын хэсэг 2019 оноос салбар сургууль дээр хэрэгжиж байгаа эм зүйч бэлтгэх шаталсан хөтөлбөр, эм найруулагч бэлтгэх дипломын хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөтөлбөрт оролцогч багшлах боловсон хүчний нөөц, сургалтын хэрэглэгдэхүүн, орчинтой танилцаж арга зүйн дэмжлэг үзүүлэн, 2023 онд сувилахуй, эх барихуй, эм найруулагчийн сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх албан даалгавар өглөө.