Ачаалж байна

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ “ХАМТДАА ХӨГЖЬЕ” СУРГАЛТ

Админ 2023 оны 2-р сарын 7 өдөр

   АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль болон Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны Дархан-Уул аймаг дахь салбар Эм холбоо хамтран “Эрсдэлгүй Дархан – III” аяныг 2023 оны 6-р сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм. Энэ ажлын хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих, эрсдлээс сэргийлэх 21 ажил төлөвлөснөөс бүх шатны боловсролын байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах “Хамтдаа хөгжье” сургалтаар аяны үйл ажиллагааг эхлүүллээ. Уг үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Өсвөрийн Парламент” бүлгэмийн хүүхдүүдээс санаачилж, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэний танхим, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Онцгой байдлын газар, Монгол эм ипмекс концерний Дархан-Уул аймаг дахь салбар зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
“Хамтдаа хөгжье” сургалт нь 2023.01.24 – 2023.01.26 хугацаанд 3 өдөр болсон бөгөөд эхний өдрийн сургалт нь “Бага насны болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бэлгийн боловсрол. Харилцаа, хандлага, ёс зүй” сэдвийн хүрээнд ЗДТГ-ын хурлын танхимд, дараагийн 2 өдөр “Хүүхдийн практикт зонхилон тохиолдох өвчлөлийн оношлогоо, эмчилгээ, эрүүл ахуй” “Шинэ эм бэлдмэл”-ийн танилцуулга үзэсгэлэн, “Цэцэрлэг, сургуулийн орчинд үзүүлэх анхны тусламж” сэдвийн дор онол, дадлагын сургалтууд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль дээр болов. 
Тус сургалтад нийт 24 эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн, багш нар хичээл заасан бол сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 58 эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, гэрчилгээ гардан авсан юм. Сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн зүгээс уг үйл ажиллагаа маш үр дүнтэй болсныг онцлон хэлж байлаа. 
 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 30
  • Энэ сард: 16,858
  • Нийт: 459,303