Ачаалж байна

СУДЛААЧ ОЮУТАН - 2023

Админ 2023 оны 4-р сарын 6 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн оюутны “Судлаач оюутан– 2023” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 3-р сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралд аман илтгэлийн төрлөөр 18 илтгэл, E-poster илтгэлийн төрөлд 11 илтгэл, нийт 39 илтгэл хэлэлцэгдсэнээс шагналт байранд дараахь илтгэлүүд шалгарлаа.
Аман илтгэлийн төрлөөр: 
I байранд “Эрүүл шүд-Эрүүл оюутан” оюутны санаачлагатай тэтгэлэгт төслийн үр дүнгээс. Н.Баасансүрэн, У.Уранцэцэг, Ж.Урангуа (Сувилахуйн II дамжаа), удирдсан багш Д.Оюунцэцэг
II байранд “Эм найруулагч мэргэжлээр төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа”. Я.Отгонцэцэг, Б.Намду, Б.Нямсүрэн (Эм найруулагчийн I дамжаа), удирдсан багш Д.Мөнх-Эрдэнэ, Б.Хулан
III байранд • “Оюутнуудын дундах чихрийн шижингийн эрсдлийг илрүүлэх судалгаа” М.Ариунаа, С.Даваацэрэн (АСБ-ын II дамжаа), удирдсан багш П.Нямсүрэн • “Ахмад настан”-д хандах залуучуудын үнэлгээнд хийсэн хамаарлын шинжилгээ” А.Мөнхбаяр, Б.Баясгалан, М.Бадамханд (АСБ-ын I дамжаа), удирдсан багш Д.Алтайхүү
E-poster илтгэлийн төрлөөр:
I байранд “Эрүүл мэндийн талаарх зүйр цэцэн үгсийн тойм судалгаа” Н.Барсболд, Г.Билэгжаргал (АСБ-ын I дамжаа), удирдсан багш Д.Алтайхүү
II байранд “Ахмад настнуудын бие даах чадвар болон тохиолдож болзошгүй зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь” У.Уранцэцэг, П.Урантүлхүүр, Х.Янжинлхам, З.Дөлгөөн (Сувилагчийн II дамжаа), удирдсан багш Д.Оюунцэцэг
III байранд • “АШУҮИС-ын Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн оюутнуудын хооллолтыг сургалтын голч дүнтэй харьцуулсан судалгаа” Д.Номин-Эрдэнэ, Ч.Энхжин, Н.Алтаннур, Н.Барсболд,
М.Бадамханд (АСБ-ын I дамжаа), удирдсан багш Ц.Адъяахатан, Э.Өнөбилэг •“Оюутнуудын клубт суралцагчдын хамрагдалт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”Б.Чойнаран, Г.Халиун (АСБ-ын I дамжаа), удирдсан багш Д.Алтайхүү Сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх тус хурлыг хааж хэлсэн үгэндээ оюутан судлаачдын судалгааны ур чадвар дээшилснийг онцлон тэмдэглээд ирэх жилийн хурлын
шагналын төсөв, шагналт байрыг нэмэгдүүлж, оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихээ илэрхийллээ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 36
  • Энэ сард: 16,864
  • Нийт: 459,309