2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын чанарын баталгаажилтыг хангах зорилтын хүрээнд сургуулийн захиргааны зөвлөл, хөтөлбөрийн дэд хорооноос эх барихуй, эм найруулагчийн сургалтын хөтөлбөрүүдийг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд магадлан итгэмжлүүлэх хүсэлт, хавсаргах материалуудыг албан ёсоор цаасан хэлбэрээр 2023 оны 02-р сарын 25-ны өдөр Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хүлээлгэн өгч сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх гэрээ байгууллаа.