2023.05.05-ны ОУ-ын Эх баригчдын өдрөөр АШУҮИС, Дархан АУС, Турк улсын ЭГЭ Их сургуултай хамтран зохион байгуулсан ОУ-ын ЭШ-ний III хурал амжилттай явагдлаа. Хуралд онлайнаар Монгол, Турк, ОХУ, Америк, Казахстан, Хятад, Молдав, Индонези зэрэг 8 орны судлаачид оролцож, зочин 7, аман илтгэл 9 хэлэлцэгдлээ. Хуралд Өвөрхангай аймгийн 22 эх баригч, эх барихуйн ангийн оюутнууд, оюутан солилцоогоор дадалга хийж буй 2 франц оюутан буюу танхимаар 30, онлайнаар 78, нийт 108 оролцогчидтой амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын PROCEEDING BOOK-т нийт 166 судлаачдын 45 судалгааны ажлын абстракт хэвлэгдсэн байна. www.mnums.edu.mn