Япон улсын Точиги мужийн Доккио Анагаах Ухааны Сургуулийн Эх барихуйн хөтөлбөр хариуцсан профессор Naoko Hikita, Kiyoko Mizuhata нар 2023 оны 8-р сарын 14-ний өдөр АШУҮИС-ийн ДарханУул аймаг дахь Анагаах Ухааны Сургуульд айлчилж, хамтын үйл ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэх талаар уулзалт хийлээ. Айлчлалын хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр хамтарсан 2 төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:
• Монгол улсын зарим бүс нутаг дахь эхчүүдийн төрөх үеийн эх барихуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын судалгаа, 2023 - 2024 он
• Монгол улс дахь жирэмсэн эмэгтэйчүүдийн таргалалтын байдалд хийсэн судалгаа, 2024 – 2025 он Хамтын ажиллагааны эхний төслийн судалгааг тус сургуулийн эх барих, эмэгтэйчүүдийн багш нар хамтран амжилттай эхлүүлээд байна.