Ачаалж байна

БНСУ-ын СӨҮЛ хотын ИХУА эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо.

Админ 2023 оны 10-р сарын 10 өдөр

     УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн ЗДТГ, БНСУ-ын СӨҮЛ хотын ИХУА эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах 3 талт гэрээг өнөөдөр /2023.10.09/ байгуулж харилцан  ойлголцлын санамж  бичигт  УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал,  ИХУА эмнэлгийн захирал Юн Ха На нар гарын үсэг зурлаа. 
Мөн АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуультай хамран ажиллахаа илэрхийллээ.
Санамж бичгийн хүрээнд Дархан-Уул аймаг төдийгүй Монгол улсын ард иргэдийг эмчлэх, боловсрол, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, харилцааг бий болгох, өргөжүүлэхийг зорьж байна. 
Санамж бичигт:   
- Дархан-Уул аймаг нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын  чиглэлээр хамтран ажиллах, өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр EUMC руу илгээх зэрэг ажлуудыг хамтран хийнэ.
- Дархан-Уул аймаг нь зайлшгүй эмчилгээ шаардлагатай хүнд хэцүү өвчтөнд эмчилгээг хийлгэх - хүсэлтийг илгээж эмчлүүлэх тохиолдолд өвчтөний тоог жилд 1-2 хүнээр хязгаарлаж, EUMC–ээс өвчтөнийг сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ. Дархан-Уул аймгийн өвчтөнийг давуу байдлаар дэмжинэ.
-  EUMC нь Санамж бичгийн хүрээнд илгээсэн өвчтөнүүдэд хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг түргэн шуурхай, найрсаг байдлаар үзүүлнэ.
-  Дархан-Уул аймаг нь өвчтөн, асран хамгаалагчдад үзүүлэх эмнэлгийн бус үйлчилгээний зардалд дэмжлэг үзүүлж болно, бусад зардлыг өвчтөн өөрөө хариуцна.
-  Дархан-Уул аймаг эмчилгээний зардал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой бусад зардалд дэмжлэг үзүүлэхэд EUMC-тэй хамтран ажиллана.
-  Эмнэлгийн сайн дурын үйлчилгээний цаг, хуваарийг оролцогч талууд харилцан тохиролцоно.
- Эмнэлгийн сайн дурын үйлчилгээнд шаардлагатай эм, бэлдмэлийг бэлдэх, өвчтөнд сэтгэл хангалуун эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд EUMC бүхий л бололцоогоо дайчлан ажиллана.
- Дархан-Уул аймаг нь эмнэлгийн сайн дурын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай орон нутгийн  зардалд дэмжлэг үзүүлнэ. 
- Дархан-Уул аймаг дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор орчин үеийн эмчилгээ, оношлогооны чиглэлээр мэдээлэл солилцох, аймгийн эмнэлгийн ажилтнуудыг сургалт семнарт хамруулахад хамтран ажиллана.
- Дархан-Уул аймгийн эмнэлгийн шилдэг ажилтануудыг сонгон шалгаруулж EUMC–т эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр эрүүл мэндийн сургалт семнарт хамруулж болно.
- Сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцах бөгөөд санамж бичигт оролцогч талууд харилцан  дэмжлэг үзүүлж болно. Сургалтын туршид EUMC-ийн дүрэм журмыг даган мөрдөнө.
-  Хамтарсан хөтөлбөрийн санхүүжилтийг зөвхөн сайн дурын үндсэн дээр Дархан-Уул аймгаас сонгогдсан УИХ-ын гишүүн/ Дархан-Уул аймаг (МУ) , Солонгос улс (БНСУ) болон хөтөлбөрт шууд оролцогчдын зөвшөөрөлтэйгээр хэрэгжүүлнэ.
- Хамтарсан төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн оролцоо, хувь хэмжээг харилцан ойлголцож тохирно гэж тусгажээ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 66
  • Энэ сард: 16,894
  • Нийт: 459,339