ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР-ийг угтаж оюутнуудын амжилттай суралцах хүсэл эрмэлзэл бий болгох, идэвх чармайлтыг нэмэгдүүлэх, сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх санаачилгыг дэмжих, амжилттай суралцаж буй оюутан суралцагсдыг урамшуулах зорилгоор АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Захирлын 2023 оны А/74 дугаар тушаалаар 62 оюутанд 33.0 сая төгрөгийн СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ олголоо.