Тэмцээнд нийт АШУҮИС-ийн 8 бүрэлдэхүүн, 3 салбар сургуулиуд, 4 эмнэлэг, 5 эрдэм шинжилгээний хүрээлэн, лицей, институт, газар, нэгжийн 15 багийн нийт 520 орчим багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээн Дархан-Уул аймагт анх удаа салбар сургуулиа түшиглэн орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ уриан дор Дархан -Уул аймгийн иргэдэд ЭРХЭМ БАЯН-ЭРҮҮЛ МЭНД эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, сургалт, спортын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” СУРГАЛТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 01 сарын 01-ээс “Эрүүл шүд” арга хэмжээ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулиас “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймагт дараах сургалт, эрүүл мэндийн үзлэгийг 2024 оны 1-р сарын 25-ны өдөр зохион байгуулж байна. Үүнд: 1. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, багш, нийгмийн ажилтнуудад амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт 2. Дархан-Уул аймаг дахь өрхийн эмнэлгийн эмч нар болон шүдний эмч нарт зориулсан 1 кредитийн богино зайн үнэ төлбөргүй сургалт 3. Дархан-Уул аймгийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд иргэдийн амны хөндийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, үзлэг 4. Дархан Анагаах ухааны сургууль дээр амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө Тус сургалтаар Дархан-Уул аймаг дахь сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн эмч, багш, нийгмийн ажилтнууд, эмнэлгийнмэргэжилтнүүд нийт 120 гаруй хүн хамрагдлаа. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, эмчилгээнд 200 орчим иргэд хамрагдаад байна.
БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгийн болон өрхийн эмнэлгийн эмч нарт АШУҮИС-ийн багш нараас “Нүүр амны өвчний урьдчилан сэргийлэлт” 1 багц цагийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгууллаа. Тус сургалт нь 2024 оны 1-р сарын 25-ний өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд сургалтыг АУ-ы доктор Ж.Дэлгэрцэцэг удирдан явууллаа. Тус сургалтуудад нийт 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав.
“ЭРҮҮЛ БИЕ-ЭРҮҮЛ ЭРҮҮЛ АМЬДРАЛ” НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулиас “Эрүүл бие-Эрүүл амьдрал” нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөг Дархан-Уул аймагт 2024 оны 1-р сарын 26-ний өдөр зохион байгуулж байна. Үүнд:
• Сэргээн засах чиглэлээр АУ-ы доктор, профессор А.Балжинням
• Хоол боловсруулах чиглэлээр АУ-ы доктор О.Баярсайхан Ревматологийн чиглэлээр АУ-ы магистр Б.Алтанзул
• Зүрх, судасны чиглэлээр Б.Нинжбадгар
• Эмэгтэйчүүдийн чиглэлээр АУ-ы магистр Х.Цэцэгсүрэн
• Хүүхдийн чиглэлээр АУ-ы магистр Т.Эрдэнэтуяа
• Мэс заслын чиглэлээр АУ-ы магистр Л.Ганчөдөр, С.Тамир нар ажиллаж байна. Өдрийн 12.00 цагийн байдлаар сэргээн засах, хоол боловсруулах, ревматологи, зүрх, судасны чиглэлээр урьдчилан тараасан цагийн дагуу 39 үйлчлүүлэгч хамрагдаад байна.
“ЭРҮҮЛ ХҮҮХЭД-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” СУРГАЛТ
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн, судлаач багш нараас нийгэм, хамт олны эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадвар, манлайлалд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт “Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй” сургалтыг 2024 оны 1-р сарын 26-ны өдөр зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар Анагаах ухааны сургуулийн багш, АУ-ны магистр Б.Бат-Эрдэнэ “Эрүүл зүрх Эрүүл иргэн”, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, НА-ын магистр Г.Золжаргалан “Үе тэнгийн хүүхдүүдийн дээрэлхэлт, хүчирхийллээс сэргийлэх нь”, Сувилахуйн сургуулийн багш, СУ-ны магистр Б.Азжаргал “Охидын эрүүл мэнд”, Сувилахуйн сургуулийн багш БС-ын магистр С.Туяа “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүлмэнд, багшийн эрүүлмэндийн боловсрол” сэдвээр тус тусмэдээллийг хүргэж, хамтран ажиллах юм. Тус сургалтад Дархан-Уул аймаг дахь сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн эмч, багш, нийгмийн ажилтнууд нийт 100 гаруй хүн хамрагдаад байна.
“ЭРҮҮЛ БИЕ, ЭРҮҮЛ АМЬДРАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн, судлаач багш нараас нийгэм, хамт олон, хувь хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, эм зүйч, тусгай мэргэжилтний мэдлэг чадвар, манлайлалд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт “Эрүүл бие-Эрүүл амьдрал” сургалтыг 2024 оны 1-р сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд АУ-ы доктор, дэд профессор Б.Дарамбазар “Тархи ба эрүүл мэнд”, НЭМУ-ы доктор, дэд профессор Я.Энхжаргал “Биеийн жингийн илүүдэл таргалалт, саркопенигээс сэргийлэх нь”, Хүнс судлалын ухааны магистр Б.Лувсанлхүндэв “Биологийн идэвхт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, ЭМЗУ-ы доктор, профессор Д.Энхжаргал “Эмийн эмчилгээнд эм зүйчийн үүрэг оролцоо” сэдвээр тус бүр мэдээлэл хүргэв.
АШУҮИС-ИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын 5 төрөлт тэмцээний шатрын төрөл 2024.01.26-ний өдөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Зуун буудалт даамын спортын мастер, Улсын шүүгч Г.Сүхбат шүүв. Нийт 30 тамирчин оролцсон бөгөөд дараахь тамирчид шилдгээр шалгарлаа.
Эрэгтэй төрөлд:
• 1-р байр Б.Билэгт /НЭМ-ийн сургуулийн багш/
• 2-р байр Ц.Мижиддорж /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар АУС-ийн ажилтан/
• 3-р байр П.Билгүүн /АУС-ийн багш/
Эмэгтэй төрөлд:
• 1-р байр Г.Түмэн-Өлзий /АУС-ийн багш/
• 2-р байр А.Уранчимэг /МАУОУС-ийн ажилтан/
• 3-р байр Д.Ням-Осор /НЭМ-ийн сургуулийн багш/
АШУҮИС-ИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын 5 төрөлт тэмцээний ширээний теннисний төрөл 2024.01.25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн спорт зааландамжилттайзохионбайгуулагдлаа.Тустөрөлд 15 багийннийт 30 тамирчин оролцсоноос дараах тамирчид шилдгээр шалгарлаа. Үүнд:
Эрэгтэй төрөлд:
• 1-р байр И.Бат-Очир /Сувилахуйн сургуулийн биеийн тамирын багш/
• 2-р байр Ц.Наранбаатар /Дорноговь Анагаах Ухааны Сургуулийн багш/
• 3-р байр Б.Галиндэв /Био-Анагаахын хүрээлэнгийн ажилтан/
• Тусгай байр Т.Лхагвадорж /Дархан-Уул Анагаах Ухааны Сургуулийн бичиг хэргийн ажилтан/
Эмэгтэй төрөлд:
• 1-р байр А.Балжинням /Анагаах ухааны сургуулийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн эрхлэгч/
• 2-р байр Х.Мөнхчулуун /Дархан Анагаах ухааны сургуулийн Эмнэл зүйн тэнхимийн багш/
• 3-р байр Б.Урангоо /Монгол Анагаах Ухааны төв эмнэлгийн даатгалын эмч/ Тусгай байр О.Гансувд /Монгол япон эмнэлгийн мэдрэлийн эмч/ Тус спортын төрөлд шүүгчээр спортын мастер Д.Сувдаа, Л.Завьмөнх, Ч.Батмөнгөн, Г.Саранзаяа нар ажиллалаа.
АШУҮИС-ИЙН ГАР БӨМБӨГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын 5 төрөлт тэмцээний ширээний теннисний төрөл 2024.01.25-26 -ны өдөр Дархан-Уул аймаг дахь сумын спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тус төрөлд 15 багийн нийт 240 тамирчин оролцсоноос дараах баг тамирчид шилдгээр шалгарлаа. Үүнд:
Эрэгтэй
• 1-р байр Сувилахуйн сургууль
• 2-р байр НАСС
• 3-р байр Говь-алтай аймаг дахь салбар АУС
Эмэгтэй
• 1-р байр МАУОУС
• 2-р байр Монгол-Япон сургалтын эмнэлэг
• 3-р байр АШУҮИС-ийн төв эмнэлэг
АШУҮИС-ИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын спортын 5 төрөлт тэмцээний ширээний теннисний төрөл 2024.01.25-26 -ны өдөр Дархан-Уул аймаг дахь сумын спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тус төрөлд 15 багийн нийт 240 тамирчин оролцсоноос дараах баг тамирчид шилдгээр шалгарлаа. Үүнд:
Эрэгтэй
• 1-р байр Сувилахуйн сургууль
• 2-р байр Био-анагаахын сургууль
• 3-р байр Эм зүйн сургууль
Эмэгтэй
• 1-р байр Сувилахуйн сургууль
• 2-р байр Монгол-Япон сургалтын эмнэлэг
• 3-р байр МАУОУС
АШУҮИС-ИЙН ОЛОС ТАТАЛТЫН АВАРГУУД ТОДОРЛОО
АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтан, албанхаагчдын спортын 5төрөлт тэмцээний олс таталтын тэмцээн 2024.01.27-ны өдөр Дархан сумын спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тус төрөлд 15 баг оролцсоноос дараах баг тамирчид шилдгээр шалгарлаа. Үүнд:
• 1-р байр Био-анагаахын сургууль
• 2-р байр Говь-алтай аймаг дахь салбар АУС
• 3-р байр Дархан-Уул аймаг дахь салбар АУС
5 ТӨРЛӨӨР СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
НИЙЛБЭР ДҮН:
• ТЭРГҮҮН БАЙРАНД: АУ-ны доктор, профессор Б. Оюунгоо захиралтай Сувилахуйн сургуулийн хамт олон 4-алт
• ДЭД БАЙРАНД: АУ-ны доктор, профессор Я.Энхтөр захиралтай Анагаах ухааны сургуулийн хамт олон 2-алт
• ГУТГААР БАЙРАНД: АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш МАУОУС, АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал захиралтай МАУТЭ хамтарсан баг 1-алт, 1-мөнгө, 2-хүрэл тус тус хүртэж амжилттай оролцлоо.