Ачаалж байна

ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ ЭМНЭЛЗҮЙН ОРЧИНД ЯВАГДАЖ БАЙНА.

Админ 2024 оны 2-р сарын 29 өдөр

    Төгсөх дамжааны оюутнуудын мэдлэг, чадвар, хандлагыг эмнэлзүйн орчинд төлөвшүүлэх төгсөлтийн өмнөх эмнэлзүйн дадлага 2024.01.15-аас 02.23-ны хооронд хамтын ажиллагаатай эмнэлгүүдийг түшиглэн 6 долоо хоног амжилттай явагдаж дууслаа. Дадлагын тайлан хамгаалалтын үр өгөөжийг дээшлүүлэх, оюутнуудын мэдлэг, ур чадварыг бодит орчинд үнэлэх, ажил олгогч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагаатай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цанид уламжлалтын эмнэлэг, Өлзий амгалан, Хос хүлэг эмийн сангуудыг түшиглэн зохион байгуулж байна. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл согог, яаралтай тусламж хүлээн авах тасгуудад 2024.02.28-ны өдөр сувилахуйн ангийн оюутнуудын тайлан хамгаалалт, мөн төрөх тасагт эх барихуйн ангийн оюутнуудын тайлан хамгаалалт тус тус зохион байгуулагдлаа. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 63
  • Энэ сард: 16,891
  • Нийт: 459,336