Ачаалж байна

Сонсгол хамгаалах Дэлхийн өдөр

Админ 2024 оны 3-р сарын 5 өдөр

“Сонсгол хамгаалах Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан 2024.03.04 нд 
АШУҮИС, Дархан-Уул салбар Анагаах Ухааны сургуулийн Эмнэлзүйн тэнхимийн багш,  Чих хамар хоолойн эмч Б.Энх-Амгалан, М.Ариунболор нар оюутнуудын дунд  “Ирээдүйгээ сонсохын тулд одооноос хамгаалъя” танин мэдэхүйн АХА асуулт, хариултын тэмцээн амжилттай зохион байгууллаа.Тэмцээнд 40 гаруй оюутан оролцож мэдлэг, ур чадвараа сорилоо. Эхний 4 байр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, эмнэлзүйн ур чадварын гарын авлага, дурсгалын зүйлээр шагнав.
1-р байр Сувилахуй-3-р дамжааны оюутан Н.Баасансүрэн
2-р байр Лабораторийн техникчийн 1-р дамжааны оюутан С.Жавхлантөгс
3-р байр Сувилагчийн 3р дамжааны оюутан Б.Номин-Эрдэнэ
Тусгай байр- Лабораторийн техникчийн 1-р дамжааны оюутан Б.Батсүх нар шалгарлаа 
Мөн өдрөөр сургуулийн “Сайхан сэтгэл” эмнэлэг дээр  Чих хамар хоолойн эмч Б.Энх-Амгалан, М.Ариунболор нар ард иргэд болон оюутнуудад Чих хамар хоолойн ерөнхий үзлэг  хийж, сонсголоо хэрхэн хамгаалах, чихэвчний зохистой хэрэглээ, сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 202
  • Энэ сард: 4,113
  • Нийт: 416,144