Ачаалж байна

“Эрдмийн чуулган Дархан-2024”

Админ 2024 оны 4-р сарын 3 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны сургуулийн багш, судлаачдын “Эрдмийн чуулган Дархан-2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эмнэл зүйн салбар хуралдаанд шалгарсан илтгэлүүд:

•    Тэргүүн байр: Уушгины үрэвслийн эмгэг загварт эрхэм-8 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судалсан дүн. Г.Ууганцэцэг, Б.Дэжидмаа, А.Ану, Б.Ууганбаяр, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чимэдрагчаа, Т.Алимаа
•    Дэд байр: Дархан-Уул аймаг дахь таваас доош насны хүүхдүүдийн уушгины хатгааны үеийн антибиотик хэрэглээг судлах нь. Г.Мөнхмандах, Ц.Мөнхнаран, Н.Энхцэцэг, Х.Оюунгэрэл

Боловсрол судлалын салбар хуралдаанд шалгарсан илтгэлүүд:
•    Тэргүүн байр: “Тонгоруу” танхим сургалтын аргыг сургалтад ашигласан үр дүн. З.Баттунгалаг, Б.Оюунчимэг, П.Мөнхзул
•    Дэд байр: Артишок (Cynara scolymus L.) ургамлын чанарын үнэлгээний тоон үзүүлэлтийг бусад судалгаатай харьцуулсан үр дүн. Ц.Нандинсүрэн, Б.Баясгаланмөнх, Э.Энхзаяа

E-poster илтгэлийн төрөлд шалгарсан илтгэлүүд:
•    Тэргүүн байр: Дархан-Уул аймгийн хүн амын дунд антибиотик тэсвэржилтийг илрүүлэх нь. Г.Мөнхмандах, Х.Оюунгэрэл, Ц.Мөнхнаран, Н.Энхцэцэг
•    Дэд байр: Их шүүдэргэнэ (Chelidonium majus) ургамлын чанарын шинжилгээний үр дүн. Э.Өнөбилэг, П.Мөнхзул, С.Одончимэг, М.Оюун

“Эрдмийн чуулган Дархан-2024” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж оролцсон нийт Судлаач багш, ажилтнууддаа болон Шилдгээр шалгарсан багш, судлаачдадаа халуун баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 92
  • Энэ сард: 3,509
  • Нийт: 413,509