Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Админ 2024 оны 6-р сарын 3 өдөр

     АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуулийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2024 оны 5-р сарын 23-ны  Бурхан багшийн их дүйчэн өдөр, зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр боллоо. Улсын төсвийн 11,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх их сургуулийн эмнэлгийн барилгын ажлыг "Вентана констракшн" ХХК гүйцэтгэх юм. Тус эмнэлэг ашиглалтад орсноор оюутнууд эмнэл зүйн орчинд дадлагын үйл ажиллагааг гүйцэтгэх боломж, нөхцөлөөр бүрэн хангагдах ба орон нутгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэх юм.
      Энэхүү ёслолын үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат зэрэг зочид, төлөөлөгчид, тус сургуулийн удирдлага, хамт олон, Сайхан сэтгэл эмнэлгийн үе, үеийн дарга нар, ахмад багш, ажилтнуудын хүндтэй төлөөллүүд оролцлоо.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 76
  • Энэ сард: 16,904
  • Нийт: 459,349