Ачаалж байна

“ENGLISH ROOM” НЭЭГДЛЭЭ

Админ 2024 оны 10-р сарын 15 өдөр

   Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь 2024 – 2025 оны хичээлийн жилийг хувь хүний хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуулийн Багшийн хөгжлийн дэд хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албанаас санаачлан багш, ажилтан, оюутнуудад зориулсан “English Room” 10 хүний суудал бүхий номын санд байрлалтай англи хэлний өрөөг цахим хэрэгсэл, англи хэлний ном сурах бичгээр тохижуулан ашиглалтад орууллаа. Энэхүү өрөөний зориулалт нь багш нарын англи хэлний ур чадварыг дээшлүүлэхэд орчин нөхцөлөөр хангах, багш, оюутны хичээл хоорондын сул цагийг үр ашигтай өнгөрүүлэх, багаар ажиллах, бие биеэсээ суралцах боломжийг нэмэгдүүлэх юм. Тус танхимын нээлтийг Суурь шинжлэх ухааны тэнхимтэй хамтран багш нарт зориулсан “Pearson”-ы англи хэлний цахим сургалтыг чиглүүлэх, зөвлөн туслах сургалтаар эхлүүллээ. Уг сургалтад тэнхим, албад хуваарийн дагуу оролцоно.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 70
  • Энэ сард: 16,732
  • Нийт: 459,177