Ачаалж байна

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс зохион байгуулсан “Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслол”-ын арга хэмжээнд оролцлоо.

Админ 2024 оны 11-р сарын 11 өдөр

   Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Эрүүл мэндийн чиглэлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссын 2024 оны 11-р сарын 01-ны өдрийн 2024/091-24 тоот тогтоолоор Лабораторийн техникч хөтөлбөр 5 жилээр, мөн өдрийн 2024/091-26 тоот тогтоолоор Хөдөлгөөн засал хөтөлбөр 1 жилээр, 2024 оны 10-р сарын 14-ны өдрийн 2024/091-22 тоот тогтоолоор Эх барихуй дэд бакалаврын хөтөлбөр 5 жилээр тус тус амжилттай магадлан итгэмжлүүллээ. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2024 оны 11-р сарын 08-ны өдөр зохион байгуулсан “Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслол”-ын арга хэмжээнд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн эх барихуй, лабораторийн техникч, хөдөлгөөн засал хөтөлбөрийн өөрийн үнэлгээний багийн төлөөлөл оролцлоо.   
Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ нь блокчэйн системээр баталгаажуулагдаж, итгэмжлэлийн давтамжийг илтгэх тэмдэглэгээтэй, төгсөгчдийн диплом дээр “Магадлан итгэмжлэгдсэн” утга бүхий нууцлалтай дардас тавигдаж байгаагаараа онцлог юм.   

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 52
  • Энэ сард: 16,609
  • Нийт: 459,054