
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн 2025 онд хэрэгжүүлэх” ЭВ ЭЕ-БИДНИЙ СОЁЛ” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 02 сарын 27нд амжилттай боллоо. Уг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд тус Сургуулийн захирал Б.Баясгаланмөнх нээж үг хэлэхдээ: Байгууллагын соёл төлөвшүүлэхэд чухал хүчин зүйлсийн талаар багш ажиллагсад, оюутан, залуусаас судалгаа авахад Мэндлэх соёл, цагийн менежмент, бусдад төвөг учруулахгүй байх, хувцаслах соёл, дүрэм журмыг мөрддөг байх, тамхигүй орчин, байгаль орчинд ээлтэй байх, тусч энэрэнгүй байх, утасны соёлын хэрэглээний судалгааны үр дүнг танилцуулан эдгээр нь “Эв эе-Бидний соёл” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих, хэвшүүлэхэд сургуулийн хэмжээнд тэнхим, албад, оюутны сайн дурын нэгтгэлүүдийн оролцоог онцлон тодруулав. Нээлтийн үйл ажиллагаанд Эмзүйн тэнхимийн сэтгэл судлаач багш Б.Хулан Эв эе харилцаа хандлагын талаар маш сонирхолтой лекц уншив. Нээлтийн үйл ажиллагаанд оролцогчид Эв нэгдлийн билэгдэл өнгө өнгийн 100 гаруй цаасан шувууг урлан, гарын үсгээ зурцгаан Сургуулийн захиралд өгч хадгалуулав.Уг арга хэмжээнд АСБ-ын тэнхимийн багш нараас “Тусч энэрэнгүй -Анагаахын мэргэжилтэн” Эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, 1-р байранд АСБ-101 оюутан Б.Анжела, 2-р байр АСБ-104 Т.Ганжаргал, 3-р байранд Лабораторийн техникчийн ангийн 103 хэсгийн оюутан Марал -Эрдэнэ нар шалгарлаа. “Эв эе бидний соёл” нээлтийн үйл ажиллагаанд Сувилахуйн тэнхимийн Д.Отгонцэрэн багшийн удирдсан Гитарын дугуйлангийн оюутнууд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн үйл ажиллагааг Сургалтын Алба, Анагаахын Суурь Боловсролын Тэнхимийн багш нар болон Сайн санаа-Сайхан сэтгэл” оюутны нэгтгэлийн оюутнууд амжилттай зохион байгуулж, оюутан багш нарын сэтгэлд хүрсэн сайхан арга хэмжээ боллоо.