
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлаж, уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Оюутан залуусын Эх дэлхийгээ хайрлах, Ус чандмань эрдэнэ гэх үнэт зүйлийг ойлгуулж, таниулах, сурталчлах тэдний дуу хоолойг сонсож, уриалгад нэгдэх, Байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын ISO 14001:2015 стандартыг түгээн дэлгэрүүлэх, усны тухай хууль тогтоомжийг таниулах, байгаль хамгаалах хүсэл эрмэлзэлтэй оюутнуудын бүтээлч үйлээр дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор “Дэлхийн усны өдөр”-т зориулан дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
1. “УС БА ЭНХ ТАЙВАН” эсээ бичлэгийн уралдааныг СШУ-ны тэнхим, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг хэрэгжүүлэгч Чанарын хороо, АСБ-1-р дамжааны хамт олон, Экологи сонирхогч оюутнууд хамтран амжилттай зохион байгууллаа. Уралдааныг “Дархан ус суваг” ХК, Дарханы Оюутны холбоо ивээн тэтгэж оролцлоо.
- Тэргүүн байр – АСБ-102 хэсэг Б. Оюунчимэг Өргөмжлөл, 150.000 төгрөг
- Дэд байр – АСБ-,101 хэсэг Ц. Болормаа Өргөмжлөл, 100.000 төгрөг
- Гутгаар байр -АСБ-104хэсэг А. Сэрчмаа, Өргөмжлөл, 50.000 төгрөг тус тус шалгарлаа.
2. Усны тухай номын үзэсгэлэнг гаргаж тус сургуулийн оюутнууд үзэж сонирхлоо.
3. “Ус амьдралын эх үндэс” сэдэвт хэлэлцүүлийг Усны тухай мэдлэг мэдээлэл солилцон сонирхуулж амжилттай зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт “Дархан ус суваг” ХК-ны захирлын үүрэг гүйцэтгэгч, Дархан Оюутны холбооны тэргүүн Буяндэлгэр урилгаар оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Усны тухай хууль тогтоомжийг таниулах, байгаль хамгаалах, усаа хэмнэх уриалга бүхий 4 видео контентыг АСБ-1-р дамжааны оюутнууд бэлтгэж хүргэлээ.
4. "Усаа хэмнэе" сэдэвт уриалга сургалтыг байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартын чанарын хороо зохион байгууллаа. Тус сургалтад дотуур байрны нийт 50 оюутан хамрагдлаа.
5. “МӨСТЛӨГ, МӨСӨН ГОЛОО ХАМГААЛЪЯ” Цахим мэдээллийг Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг хэрэгжүүлэгч Чанарын хороо бэлтгэж нийт багш, оюутнуудад цахимаар хүргэн ажиллаа.