
Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Их Дээд Мэргэжлийн Сургуулиудын Концерциумын эрдэмтэн багш, судлаачдад зориулан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын хүрээлэнгээс “Хиймэл оюун ухаан ашиглан хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, арга зүй, хэлбэр, үнэлгээ төлөвлөх нь” сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр зохион байгууллаа. Сургалтыг Нээлттэй боловсролын хүрээлэнгийн мастер багш, доктор Д.Ариунболор хөтлөн явуулсан бөгөөд сургалтад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны тэнхимийн ахлах багш П.Саруул, эмнэл зүйн тэнхимийн багш Б.Энх-Амгалан, Анагаахын суурь боловсролын тэнхимийн багш Г.Цэндмаа, дадлагажигч багш О.Оюунсүрэн, Ц.Мөнхнаран, Б.Мишээл, суурь шинжлэх ухааны тэнхимийн дадлагажигч багш З.Баттунгалаг, эм зүйн тэнхимийн дадлагажигч багш Х.Өлзийжаргал, сувилахуйн тэнхимийн дадлагажигч багш О.Хажидмаа, сургалтын албаны арга зүйч Г.Оюунцэцэг нар хамрагдлаа.