Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ СПОРТЫН ШИНЭ ЗААЛТАЙ БОЛЛОО

Админ 2025 оны 5-р сарын 6 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сургалтын орчныг сайжруулах, багш, ажилтан, оюутнуудын спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх үүднээс Тэмжин ХХК-ийн зураг төслийн дагуу, Элчит Ган ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, төгсөгчдийн зүгээс зарим дэмжлэг тусламж үзүүлснээр СПОРТЫН ШИНЭ ЗААЛЫГ ашиглалтад оруулж, хүлээн авлаа.

АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж болон удирдлагын баг Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал, Аймгийн ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат нартай уулзалт хийж, их сургуулийн сургалтын эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тогтлоо.

АШУҮИС-ийн удирдлагууд салбар сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хэлэлцүүлэг хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтийн асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо. Мөн АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж, салбар сургуулийн багш, ажилтнууд хамрагдлаа.

Салбар сургуулийн хамт олондоо амжилт хүсье.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 177
  • Энэ сард: 51,865
  • Нийт: 494,310