Ачаалж байна

“ЭРДМИЙН БАЯР-2025” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Админ 2025 оны 6-р сарын 5 өдөр

      Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 55 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр-2025”  ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Залуучууд театрын их танхимд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тус сургуулийг 2024-2025 оны хичээлийн жилд 215 төгсөгч 10 сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа. 
Эрдмийн баярт Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа,  Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Мөнхбат нар хүндэт зочноор оролцлоо. 
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нийт төгсөгчдөд хандан итгэл сэтгэлийн халуун мэндийг хүргэж, амьдралын гараанд нь анхаарч явах захиасыг хүргэн Эрдмийн баярын үйл ажиллагааг албан есоор нээлээ.
Онцгойлох дипломын болзлыг эм найруулагчийн 301-р хэсгийн төгсөгч Гансүхийн Алтанболор,  эх барихуйн 401-р хэсгийн төгсөгч Алтанзагасын Зулзаяа, Сувилахуйн 402-р хэсгийн төгсөгч Нарангэрэлийн Баасансүрэн, Сувилахуйн 402-р хэсгийн төгсөгч Зандангаравын Дөлгөөн,  Лабораторийн техникчийн 302-р хэсгийн төгсөгч Баатрын Баасандолгор нар хангасан байна. 

Нийт төгсөгчид дөө эрдмийн баярын мэнд хүргэе.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 114
  • Энэ сард: 60,005
  • Нийт: 502,450