2025.10.31-ны өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэгчдийн дунд "УРЛАГИЙН БАГА НААДАМ-2025" үйл ажиллагаа зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Гоцлол дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, язгуур урлаг гэсэн 5 төрлөөр өрсөлдөв. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын урлаг уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн уртын дууч Б.Даваацэрэн, Монголын бүжгийн спортын холбооны багш дасгалжуулагч шүүгч, Х.Оюунсувд, сургалтын албаны арга зүйч Ц.Батцэцэг нар шүүн явуулж төрөл тус бүр дээр эхний 3 байрыг шалгаруулж багийн дүнгээр эхний 3 байранд орсон баг хамт олонд цом өргөмжлөл мөнгөн шагнал, төрөл тус бүрд эхний 3 байранд орсон оюутнуудад медаль, өргөмжлөл спорт зааланд тоглох эрхээр шагнаж урамшуулав.
Зураг 1. Шүүгчдийн бүрэлдэхүүн
Гоцлол дуу төрөлд:
I-р байр АСБД-1-2 Б.Анирчимэг
II-р байр Лабораторийн техникч Б.Хүслэн
III-р байр Хөдөлгөөн засалч Н.Ганцацрал
Зураг 2. Гоцлол дуу эхний 3 байранд орсон оюутнууд
Гоцлол бүжиг төрөлд:
I-р байр Эм найруулагч Ч.Халиунаа
II-р байр Лабораторийн техникч Н.Нямбаяр
III-р байр АСБД-1-2 Ч.Халиунаа
Зураг 2. Гоцлол бүжиг эхний 3 байранд орсон оюутнууд
Гоцлол хөгжим төрөлд:
I-р байр Сувилахуйн бакалавр Ш.Ариунчимэг
II-р байр Эх барихуй Б.Анударь
III-р байр АСБД-1-2 Б.Улам-Ундрах
Зураг 2. Гоцлол хөгжим эхний 3 байранд орсон оюутнууд
Хамтлаг бүжиг төрөлд:
I-р байр АСБД-1-2
II-р байр Лабораторийн техникч
III-р байр Эх барихуй, эх барихуйн дэд бакалавр
Зураг. 4 Хамтлаг бүжиг эхний 3 байр
Язгуур урлаг төрөлд:
I-р байр Сувилахуйн бакалавр
II-р байр Лабораторийн техникч
III-р байр Эх барихуй, эх барихуйн дэд бакалавр
Зураг. 5 Язгуур урлаг эхний 3 байранд орсон анги хамт олон
Багийн дүнгээр:
Тэргүүн байр П. Уянга Г. Цэвэлмаа багштай АСБД 1-2 баг
Дэд байр О. Оюунсүрэн багштай Лабораторийн техникчийн анги
Гутгаар байр Ц.Эрдмаа багштай Эх барихуй, эх барихуй дэд бакалавр ангиуд тус тус байр эзэлсэн.