Ачаалж байна

“ОЮУТАН ТАНЫГ СОНСЪЁ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Админ 2025 оны 11-р сарын 13 өдөр

         АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захиргаа, оюутны зөвлөл, сургалтын алба хамтран олон улсын “Оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан тус сургуульд 13 хөтөлбөрөөр I-IV дамжаанд суралцагч 1038 оюутны төлөөлөл оролцсон “ОЮУТАН ТАНЫГ СОНСЪЁ” нээлттэй хэлэлцүүлэг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрдмийн өргөөнд зохион байгуулагдлаа. Нээлттэй хэлэлцүүлэгт Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ын доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх, сургалтын албаны дарга Б.Хандаа, оюутны зөвлөлийн тэргүүн Б.Отгон-Өлзий болон удирдах зөвлөлийн гишүүд, I-IV дамжаанд суралцагч 28 ангийн дарга, 69 хэсгийн ахлагч оюутнууд оролцож дотуур байр, сургалтын орчин нөхцөл, бие даан суралцах орчин, ном сурах бичгийн хүртээмж, сургалтын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй илэрхийлж шийдвэрлүүллээ.
ОЛОН УЛСЫН “ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙН МЭНДИЙГ НИЙТ ОЮУТАН ЗАЛУУСДАА ХҮРГЭЕ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 0
  • Энэ сард: 102,422
  • Нийт: 544,867