Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Судлаач оюутан-2026” оюутны эрдэм шинжилгээний хурал 2026.3.17-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тухайн жилийн ОЭШХурлын онцлог нь АШУҮИС-ийн, Анагаах ухааны сургуулийн Хүний их эмчийн ангийн III дамжааны 2026 оны шилдэг судлаач оюутан Г.Хонгорзул зочин илтгэл болох “Ходоодны үрэвслийн дурангийн үзүүлэлт болон GSRS асуумжийн хамаарлыг үнэлэх нь” судалгааны ажлыг танилцуулсан юм. Тус хуралд нийт 34 илтгэл ирүүлсэн ба эдгээрээс 16 илтгэлийг танхим болон цахимаар хэлэлцүүлэв.
“Судлаач оюутан- 2026” оюутны эрдэм шинжилгээний хурлыг Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, эм зүйн ухааны доктор, дэд профессор О.Отгонтогоо, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга, химийн ухааны доктор Ц.Нандинсүрэн, Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор С.Одончимэг, Эм зүйн тэнхимийн эрхлэгч Боловсрол судлалын доктор Д.Мөнх-Эрдэнэ, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, Боловсрол судлалын доктор Л.Ариунаа, Анагаахын суурь боловсрол тэнхимийн багш, Техникийн ухааны доктор Б.Оюунчимэг, Сувилахуйн IV дамжааны оюутан Ц.Хишигсүрэн шүүн оноо гаргалаа. Дээрх хэлэлцүүлсэн 16 аман илтгэлээс 4 шагналт байрыг шалгуурлуулав.
Үүнд: Л.Ганчимэг багшаар удирдуулсан Ч.Лхагвадулам, Б.Нандин-Эрдэнэ, Б.Ариунбат, Э.Төгөлдөр нарын “Спортын гэмтлийн дараах статик болон динамик тэнцвэрийг харьцуулан судлах нь (Дархан-Уул аймгийн U17 баг тамирчдын жишээн дээр)” Д.Отгонцэрэн, Д.Оюунцэцэг багш нараар удирдуулсан Б.Болормаа, Б.Ундрах судлаачдын “Их дээд сургуулийн оюутнуудын Д аминдэмийн талаарх мэдлэг болон хэрэглээг судлах нь”, сэдэвт судалгааны илтгэлүүд тус бүр тусгай байр, III байр- Х.Оюунгэрэл, Л.Отгонтөгс багш нараар удирдуулсан Ц.Хишигсүрэн судлаачийн “Кесарво хагалгааны давтамж,заалтын бүтцийг судалсан нь”, II байр- Ц.Нандинсүрэн багшаар удирдуулсан М.Урансарнай, О.Даваасүрэн, Б.Булган, Г.Уртнасан нарын “Эмийн ургамлын полигонд тариалсан саримсны химийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүнгээс” I байр- Б.Баатархуяг, Л.Ганчимэг багш нараар удирдуулсан Б.Батцэцэг, Х.Хонгорзул, Ц.Алтанзул,Т.Ариунтуяа нарын “Отаго эмчилгээний дасгалын ахмад настны унах эрсдэлд үзүүлэх нөлөөллийг судалсан нь” гэсэн нийт 5 шагналт байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.