Франц улсын Мулан хотын Улаан загалмайн дэргэдэх Сувилахуйн сургуулийн Захирал Celine Didier, Сургалтын менежер Christelle Tachon нар Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд 3 дугаар сарын 30-ны айлчлан ирлээ. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн Сувилахуйн сургалт, хөтөлбөр, Сайхан сэтгэл эмнэлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн нийгэмлэг, Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох юм.