АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Лабораторийн техникч мэргэжлийн оюутнуудын төгсөлтийн “Эрдмийн баяр” 2019 оны 1 сарын 16-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургууль нь лабораторийн техникч мэргэжилтний анхны төгсөлтийг 2014 онд хийсэн бөгөөд өнөөдөр 6 дахь төгсөлтөөр нийт 20 төгсөгч сургуулиа амжилттай төгсөж диплом, энгэрийн тэмдгээ гардан авав.
Төгсөлтийн баярын үеэр анги, хамт олноо манлайлан суралцаж, амжилттай төгссөн оюутнуудыг шагнаж, урамшууллаа. Үүнд:
- Сургуулийн “Манлай оюутан” медалиар төгсөгч Д.Ганболор, Х.Шинэцэцэг нар,
- МОХ-ны дээд шагнал “Манлайлагч оюутан” медалиар Т.Булганхишиг,
- “Шилдэг тамирчин төгсөгч”-өөр З.Отгонжаргал
- Сагсан бөмбөгийн спортын 1-р зэргээр С.Нурболот нар тус тус шагнагдлаа.
Төгсөгчиддөө нийт багш нарынхаа өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье!