Ачаалж байна

Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх кабинетийн нээлт

Админ 2020 оны 6-р сарын 30 өдөр

Дархан-Уул аймаг нь 100000 гаруй мянган хүн амтай Монгол улсын томоохон аймаг билээ. Тус аймагт нийт 9 их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ оны судалгаагаар 6000 гаран оюутан суралцаж байна. Нийгмийн тогтворгүй байдал, ядуурал ажилгүйдэл, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, харилцааны зөрчил, ёс суртахууны доголдол зэрэг нийгмийн тулгамдсан асуудлаас хамааран хэрэгцээ шаардлага нь нэмэгдэж байна. Хэрэгцээ шаардлагын дагуу Дархан-Уул аймгийн их дээд мэргэжлийн сургуулиуд дундаас анх удаа Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх кабинетийг нээж байна. Тус зөвөлгөө өгөх төв нь
   Суралцагчдын оюун ухааны хөгжлийн түвшинг тодорхойлох
   Сэтгэцийн илрэлийг тодорхойлон зөвлөмж боловсруулах
   Хүний хөгжлийн талаас нь удирдан чиглүүлэх
   Сэтгэл зүйн бодгал хувийн илрэлүүдийг оношлох
   Эцэг эхчүүд асран хамгаалагч нарт зөвлөх, туслах үйлчилгээ үзүүлэх
   Мэргэжлийн чиг баримжаа, сонголтонд дэмжлэг үзүүлэх
   Тааламжтай сэтгэл зүйн уур амьсгалыг сургуулийн орчинд бүрдүүлэх
   Бэрхшээлийг даван туулах эерэг аргыг төлөвшүүлэх
   Харилцаа хандлагыг зөв чиглүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлэх зорилго тавин ажиллах юм.

Оюутан суралцагчид, багш ажилтан, албан хаагчид төдийгүй Дархан-Уул аймгийн хэмжээнд ард иргэдэд сэтгэл зүйн зөвөлгөөний төрөл бүрийн үйлчилгээг оношлогооны дагуу хийж үйлчлэх юм. Тус төвд мэргэжлийн сэтгэл зүйч болон оюутны албаны мэргэжилтэн, бусад холбогдох багш нар ажиллах юм.

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 34
  • Энэ сард: 16,800
  • Нийт: 459,245