Дархан-Уул аймгийн Оюутны холбооны нэрэмжит "ОЮУТНЫ СПОРТЫН IX ИХ НААДАМ" 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Спортын 8 төрөлд нийт 1000 гаруу оюутан залуус ур чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлаа уралдуулан ухааны мэргэнээр тоглолт үзүүлж, эвийн сайнаар нөхөрсөг өрсөлдлөө.
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн нь дараах төрлүүдэд тус тус шагналт байрыг эзэлсэн болно.
1. Хөнгөн атлетикийн төрөлд
Дэд: АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн шигшээ баг
2. Шатрын төрөлд
Тэргүүн: АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн шигшээ баг
3. Гар бөмбөгийн төрөлд
Гутгаар: АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн шигшээ баг (эр, эм багууд)
4. Сагсан бөмбөгийн төрөлд
Тэргүүн: АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн шигшээ баг /эм/
тус тус шагналт байрыг эзэлж багийн нийлбэр дүнгээр:
Гутгаар эзэлсэн болно. Тэмцээнд оролцсон нийт тамирчид даа болон дэмжигч оюутан залуучууддаа халуун талархал илэрхийлэн сурлага хөдөлмөр, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.