
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, "ГЭЙТВЭЙ КАРЬЕР КОНСАЛТИНГ" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2 дахь жилдээ төгсөх дамжааны оюутнуудын эмнэлзүйн ур чадварыг нэмэгдүүлэх, төгсөлтийн өмнөх үйлдвэрлэлийн дадлага гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус байгууллагын нэрэмжит “ШИЛДЭГ ОЮУТАН” тэтгэлгийг зарлаж байна.
Тэтгэлгийн хэмжээ: 10 оюутанд тус бүр 1.000.000 сая төгрөг
Сонгон шалгаруулалт: 2024.12.16-19
Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа: 2024.12.20
Тэтгэлгийн материалыг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн хичээлийн Б байрны 115 тоотод цаасаар эсвэл battsetseg.ts@mnums.edu.mn хаягаар цахимаар 2024.12.13-ны өдрийн 17.00 цаг хүртэл тус тус хүлээн авна.