Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ТҮҮХТ 56 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Админ 2025 оны 9-р сарын 16 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар анагаах ухааны сургуулийн түүхт 56 дахь шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг НЭМ-УАУ-ны тэнхим, сургалтын алба хамтран амжилттай зохион байгууллаа. АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Баясгаланмөнх  нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэллээ. Монгол улсын төрийн далбаа мандуулахад оролцсон оюутнууд :
АСБ-106 хэсгийн оюутан цэрэг У.Хүслэн
АСБ-106 хэсгийн оюутан цэрэг Ө.Батбямба
АСБ-104 хэсгийн оюутан цэрэг М.Тэмүүлэн
АСБ-106 хэсгийн оюутан цэрэг М.Дөлгөөн
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд  :
•       Эрдэнэтулга -Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга
•       Мөнхбат -Дархан-Уул аймгийн НЭ-ийн дарга
•    Цасчихэр -Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга тус тус урилгаар оролцон оюутан залуучуудад хандан үг хэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Залуучууд театрын морин хуурч Г.Өнөболд "Түмэн агтны төвөргөөн" ая хөгжимдөн,  гоцлол дуучин Бадрангуйхурц "Гоё өдөр" дуугаар ая дууны мэнд дэвшүүллээ. Мөн оюутнууд урлагийн номерын үзүүлбэрүүдээр оролцлоо. АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Баясгаланмөнх, эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, ЭЗУ-ны доктор, дэд профессор О.Отгонтогоо, сургалтын албаны дарга Б.Хандаа нар шилдэг элсэгч нарт батламж, дурсгалын зүйлс гардууллаа. Шилдэг элсэгч
1. Хүний их эмч 1326 оноо Нямаа Энхжин
2. Шүдний их эмч 1313 оноо Батсүх Улам-Ундрах
3. Хүүхдийн их эмч 1119 оноо Ядамжав Оргил
4. Уламжлалт анагаах ухааны их эмч 1139 оноо Баярсайхан Энхдөлгөөн
5. Сувилагч 943 оноо Нямсүрэн Буянзаяа
6. Эх барихуй 1009 оноо Мэлс Урангоо
7. Лабораторийн техникч 1063 оноо Баасандорж Хүслэн
8. Эм найруулагч 1076 оноо Болд Номин-Эрдэнэ
 
Хамтын ажиллагаатай Rich I байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд шилдэг 5 элсэгчдэд шагнал гардууллаа.
RICH
1. Хүрэлбаатар Анударь (Сувилахуй)
2. Үржинханд Анударь  (Сувилахуй)
3. Ганзориг Дашдорж (Хүүхдийн их эмч)
4. Батсүх Цэцэг (Эх барихуй)
5. Энхболд Отгонтөгс (Эм найруулагч)
Мөн нээлтэнд шилдэг элсэгч Хүний их эмчийн ангийн Нямаа овогтой Энхжин элсэгчдээ төлөөлөн амжилт хүсэн үг хэллээ. Багш нарыг төлөөлж Эмнэлзүйн тэнхимийн Ахлах багш П.Нямсүрэн оюутан залуустаа мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургуулийн сүлд дуу “Оюутны хүслэн” дуугаар ая дууны мэнд дэвшүүллээ. АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн 56 дэх нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, багш ажиллагсад гадаа талбайд дурсгалын зураг авахууллаа.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 33
  • Энэ сард: 92,293
  • Нийт: 534,738