
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн шинээр элсэгч оюутнуудад зориулсан “Дархан тур” аялал 2025.09.20-ны өдөр амжилттай боллоо. Аяллын зорилго нь элсэгч оюутнуудад Дархан хотын түүх, соёлын өв, дурсгалт газруудтай танилцуулах бөгөөд аяллын хөтөчөөр “Нада-тай аялал”-ын хөтөч Ц.Оргилсайхан, хамтран зохион байгуулагчаар автобусны “Дархан Элит хөгжил” компани ажиллалаа.
Аяллын маршрут: АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн гадна талбай → 16 давхар → Холбоо → Их дэлгүүр → Өргөө кино театр → Дүүжин гүүр → Бурхантай уул → Цэцэрлэгт хүрээлэн → Залуучууд театр → Төв номын сан → Дархан 50 цогцолбор → Аймгийн музей
Аяллын сүүлийн цэг болох Дархан-Уул аймгийн музейд оюутнууд энэ нутгийн түүх, соёлын өв, ховор нандин үзмэрүүдтэй танилцаж, өнгөрсөн цаг үеийг мэдэрсэн нь аяллын сонирхолтой хэсгүүдийн нэг байлаа.
“Дархан тур” аялал нь оюутан залууст Найрамдлын Дархан хоттой танилцах, шинэ найз нөхөдтэй болох, дотно нөхөрлөх, дурсамж бүтээх боломжийг олгосон соёлын чухал арга хэмжээ боллоо.