Ачаалж байна

“БАГШ+AI СУРГАЛТ, СУДАЛГААНД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2025 оны 10-р сарын 21 өдөр

     Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, “Дижитал шийдэл ба хиймэл оюун ухааны хөгжлийн төв”-тэй хамтран хиймэл оюун ухааны технологийг сургалт, судалгаанд үр дүнтэй ашиглах арга зүй эзэмшүүлэх “Багш+AI сургалт судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах нь” сургалтыг 2025 оны 10-р сарын 17-ны өдөр танхимаар зохион байгуулж тус сургуулийг 50 багш, ажилтан, арга зүйч хамрагдав. Сургалтыг Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн ахлах багш, доктор Л.Эрдэнэсайхан, багш Д.Хулан нар хөтлөн явуулсан бөгөөд хиймэл оюун ухааны үндсэн ойлголт, боломж, AI технологи ашиглан хичээлийн агуулга боловсруулах, хичээл удирдах, илтгэл бэлтгэх, видео тоглуулах, багш өөрийнхөө AI дүрийг бүтээх, дуу зохиох, суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, AI технологийг ёс зүйтэй, хариуцлагатай ашиглах зарчмууд, chatgpt, claude.ai/new, perplexity.ai, suno, gamma.app, wayground, heygen программууд дээр дадлага хийж, даалгавар гүйцэтгэлээ. Сургалтын үеэр эм найруулагчийн ангийн оюутнууд мэргэжил сурталчлах аяны хүрээнд сургалтад оролцогчдод хүчилтөрөгчийн коктель, халуун чацарганаар үйлчиллээ.   

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 89
  • Энэ сард: 98,304
  • Нийт: 540,749