Ачаалж байна

ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ НЭГДСЭН ТОГТОЛЦООГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2025 оны 10-р сарын 21 өдөр

      АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөн зохион байгуулах, тасралтгүй сайжруулах чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандарт, боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын ISO21001:2025 стандарт, оюутан суралцагчдад байгальд ээлтэй хандлага төлөвшүүлж, сургалтын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын ISO14001:2015 стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартуудыг “НЭГДСЭН ТОГТОЛЦОО”-оор хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх Эрүүл мэнд, анагаахын боловсролын чанар, стандартын монголын холбооны захирал О.Болорсайхан стандартын багийн 18 гишүүнд 2025 оны 10-р сарын 02-ны өдөр сургалт зохион байгуулав.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 89
  • Энэ сард: 98,304
  • Нийт: 540,749